УМО-59-н хүрээнд Шатрын их мастеруудтай зэрэг тоглолт хийлээ

            

ТҮҮХТ 100 ЖИЛИЙН ОЙГОО ТЭМДЭГЛЭЖ БУЙ НИЙСЛЭЛИЙН НЭГДҮГЭЭР СУРГУУЛИЙН НЭРЭМЖИТ 59-Р МАТЕМАТИКИЙН ОЛИМПИАДАД ОРОЛЦОГЧИДТОЙ МОНГОЛЫН ШИЛДЭГ 10 ШАТАРЧИН ЗЭРЭГ ТОГЛОЛТ ХИЙЛЭЭ.

Нийслэлийн ерөнхий боловсролын 1-р сургуулийн 100 жилийн ойн нэрэмжит 59 дэхь удаагийн улсын математикийн оролцогчидтой өчигдөр буюу 04-р сарын 30-ны өдөр Монголын шилдэг шатарчид зэрэг тоглолт хийлээ.

Зэрэг тоглолтонд дараах шатарчид оролцлоо.

Г.МӨНХГАЛ GM

С.БИЛГҮҮН GM

Б.МӨНГӨНТУУЛ WGM

Г.АМАРТҮВШИН IM

Ү.ҮҮРИЙНТУЯА WGM

М.ГҮНБАЯР FM

Э.ХУЛАН FM

Б.АЛТАНТУЯА WFM

Б.ОРГИЛОН MK

Б.ДҮҮРЭНХИШИГ MK

Зэрэг тоглолтыг нээж нийслэлийн ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн захирал Р.Энхбат, Монголын шатрын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Х.Эрдэнэдорж нар үг хэлсэн.

Зэрэг тоглолтонд 100 шатар сонирхогч оролцон шилдэг шатарчидтай хөлгийн ард гар зөрүүлэн нэг өдрийг үр бүтээлтэй, дурсамж дүүрэн өнгөрүүллээ.

Энэхүү зэрэг тоглолтыг хамтран амжилттай зохион байгуулсан дайны урлаг,жанжидын ухаан шатрын спортыг дэмжигч 100 жилийн ойгоо тэмдэглэж буй Р.Энхбат захиралтай ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн хамт олонд талархал илэрхийлье!

Зэрэг тоглолтын арын албанд Монголын шатрын холбооны хэвлэл мэдээлэл хариуцсан ажилтан Г.Харуулбаатар, Улсын шүүгч Ц.Отгонбат, Улсын шүүгч А.Анхбаяр нар ажиллалаа.