1-р сургуулийн 7е ангийн сурагч О.Энхжин, О.Мөнхжин нар АНУ-ын Нью-Йорк хотын дэлхийд алдарт Carnegie Hall – Weil Recital Hall-ын тайзнаа зохион байгуулагдсан
“Crescendo International Music Competition” олон улсын хөгжмийн уралдаанд амжилттай оролцож төгөлдөр хуур хөгжмийн төрлөөр НЭГДҮГЭЭР БАЙР, ТЭРГҮҮН ШАГНАЛЫН ЭЗЭД боллоо!
Тэд уг уралдаанд
J. F. Burgmüller – “Ballade”, “Tarentelle” бүтээлүүдийг өндөр түвшний техник, уран чадвар, хөгжмийн мэдрэмж, сэтгэлийн гүн илэрхийллээрээ гайхалтай тоглон шүүгчдээс өндөр үнэлгээ авсан юм.
Дэлхийн тайзан дээр эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн ирээдүйн авьяастнуудаараа бахархаж байна!
О.Энхжин, О.Мөнхжин нартаа халуун баяр хүргэж, цаашдын уран бүтээлийн их амжилтыг хүсэн ерөөе!