12 дугаар ангийн сурагч, Олон улсын мастер (IM) Б.Ананд мөнгөн медаль хүртлээ

2026 оны 02 сарын 19

2026 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ШАТРЫН ЗАЛУУЧУУДЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

(20 хүртэлх нас)

2026 оны 1 дүгээр сарын 23–25-ны өдрүүдэд Монгол Улсын Шатрын Залуучуудын аварга шалгаруулах тэмцээн амжилттай зохион байгуулагдаж, шилдэг залуу шатарчдыг тодрууллаа.

Тус тэмцээн нь 2026 онд Монгол Улсыг олон улсын тэмцээнүүдэд төлөөлөн оролцох залуу шатарчдыг сонгон шалгаруулах зорилготой байсан бөгөөд дараах тэмцээнүүдэд оролцох эрхийн төлөө өрсөлдсөн юм. Үүнд:

  • 2026 оны Монгол Улсын залуучуудын аварга шатарчдыг тодруулах

  • Дэлхийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээн

  • Залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн

  • Залуучуудын Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээн

Тэмцээнд амжилттай оролцсон 12 дугаар ангийн сурагч, Олон улсын мастер (IM) Б.Ананд мөнгөн медаль хүртэж, дээрх олон улсын тэмцээнүүдэд Монгол Улсаа төлөөлөн оролцох эрхээ авлаа.

Түүнд цаашдын тэмцээнүүдэд нь өндөр амжилт хүсье.

Дэлгэрэнгүй мэдээлэл:
???? https://s1.chess-results.com/tnr1337242.aspx?lan=1&art=1&rd=9&turdet=YES&SNode=S0