2024-2025 оны хичээлийн жилийн өвлийн түвшин тогтоох шалгалтыг БҮТ, Мэксим консалтинг компанитай хамтран цахим суурьтайгаар 6-11 дүгээр ангийн бүх сурагчдаас эдгээр өдрүүдэд авч эхэллээ. Ингэснээр багаар тооцоход 60.000 хуудас цаас хэмнэж, багш нарын шалгалтын материал засах хугацааг хэмнэж, сурагчид тухайн шалгалтаа өгч дуусангуут үнэлгээгээ мэдэх, хөндлөнгийн үнэлгээгээр сурагчдаа үнэлэх зэрэг маш олон давуу талыг олгож байгаа юм.