Шинэ Монголын Ууган Дунд Сургууль 976+11+323721
 

Анги дэвших шалгалт

downloadНэг. Шалгалтын удирдамж, эрх зүйн материалууд 

1.1 Нийслэлийн  хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус өмчийн  ерөнхий боловсролын / гадаад орны сургалтын стандарт, хөтөлбөрөөр хичээллэдэг сургуулиас бусад / сургуулийн анги дэвших төгсөх  шалгалтыг зохион байгуулах болон дүйцсэн хөтөлбөрөөр суралцагч,  анги алгасах хүсэлт гаргасан  суралцагчаас шалгалт авах зэрэгт энэхүү зөвлөмжийг хэрэглэнэ.

Шалгалтыг зохион байгуулж явуулах үйл ажиллагаанд

  • · Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2010 оны 361 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан   ”Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчийн мэдлэг, чадвар, төлөвшлийг үнэлэх, дүгнэх журам”,
  • · Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2010 оны 517 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “ЕБС-ийн 11 жилийн сургуулийн анги дэвших болон төгсөлтийн шалгалтын агуулга”
  • · Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2010 оны 12 сарын 09-ний өдрийн “Журмын хэрэгжилтийн тухай” 3/7607 тоот албан бичиг
  • · БСШУ-ны сайдын 2011 оны 04 сарын 19-ний өдрийн “Сайдын тушаал, журам мөрдүүлэх тухай”  9/1726 тоот албан бичиг зэрэг болон энэхүү зөвлөмжийг баримтлан ажиллахыг зөвлөж байна.

Хоёр. Шалгалтын ерөнхий зохион байгуулалт

2.1 Анги дэвших шалгалтын зорилго нь боловсролын стандарт, үндэсний сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийн байдалд шинжилгээ хийж, сургалтын чанарыг сайжруулахад орших тул анги дэвших шалгалтын сорил, сэдвийн агуулгыг  боловсролын тухайн түвшний стандарт, үндэсний сургалтын хөтөлбөрт нийцүүлэн нийслэлийн Боловсролын газар боловсруулан сургуульд  хуваарийн дагуу хүргүүлнэ. X ангийн англи хэл, YIII ангийн орос хэл-гадаад хэл гэсэн агуулгын орос хэлний сэдвийг тус тус Боловсролын газраас боловсруулж хүргүүлнэ. Орос хэлний сургалттай сургуулиуд болон Y, YIII ангийн бусад гадаад хэлний шалгалтын хувьд сургуулиуд өөрсдөө боловсруулна.

2.2 Төгсөх шалгалтын сэдвийг сургуулийн ЗАН боловсруулж шалгалтыг зохион байгуулж шалгалтын сэдвийг анализын хамт 6-р сарын 10-нд багтаан САЗХ-т ирүүлнэ.. Сургуулиуд шалгалтын сэдэв, даалгаврын нууцлалыг хадгалж хуваарьтай өдөрт уг шалгалтыг зохион байгуулж ажиллахыг анхааруулж байна.

 

Гурав. Шалгалтын сэдэв тараах хуваарь 

3.1 Шалгалтын өдрийн  өглөө бүр  7.00-8.00 цагийн хооронд  шалгалтын сэдвийг БХО-ы 505 тоот өрөөнд тараана.Шалгалтын сэдвийг нууцлалын асуудлыг сургуулийн захирал, сургалтын менежерүүд бүрэн хариуцна./ Сэдвийг сургуулийн шалгалтын комиссын гишүүн ажлын үнэмлэхтэйгээ ирж авна /

YI/3 3-р ангийн монгол хэл, 8-р ангийн орос хэл,  4-р ангийн хүн-байгаль, 10-р ангийн зураг зүй ,7-р ангийн математик Л.Уртнасан
YI/4 8-р ангийн газарзүй, 10-р ангийн англи хэл/11/, 10-р ангийн уранзохиол/12/, Т.Сараннэмэх
YI/5  3-р ангийн математик, 8-р ангийн биологи, 10-р ангийн нийгмийн ухаан/11/, 10-р ангийн газар зүй/12/ Н.Гэндэнсүрэн
YI/6  4-р ангийн дүрслэх урлаг,7-р ангийн монгол хэл, 8-р ангийн түүх, 10-р ангийн биологи/12/ Г.Шүрэнцэцэг
YI/7  10-р ангийн байгалийн ухаан/11/ Г.Мөнхжаргал

              

Дөрөв. Сургуулийн шалгалтын үйл  ажиллагааг зохион байгуулах

       4.1 Сургуулийн комисс нь “Шалгалтын дэг” боловсруулан мөрдөж, шалгалт авах танхим, хувилах машин, цаас, шохой бусад шаардлагатай хэрэгслийг урьдчилан бэлтгэж, шалгалт явагдах орчин бүрдүүлсэн байна.

4.2 Сургуулийн комиссын дарга нь комиссын гишүүдийн хамт шалгалтын сэдвийн битүүмжлэлийг шалган задалж,  дугтуйг задалсан өрөөнд шаардлагатай сэдвийг сурагчдын тоогоор хувилна. Даалгаврын хариу болон түлхүүрийг задлалгүй шалгалтын материал засах үе хүртэл битүүмжлэлийг хадгална. Шалгалтын сэдэв хүлээлцэх, задлах, хувилах болон шалгалтын явцад тэмдэглэл хөтөлнө.

4.3 Бичгийн шалгалтыг тогтоосон өдрийн 9.00 цагт эхлэх бөгөөд III-IV, VII-VIII  ангид 40 минут, X ангид 60 минут байна.Төгсөлтийн шалгалтын хугацааг сургуулийн дэгээр зохицуулна. Аман шалгалт өгөх үед шалгуулагч хариултаа бэлтгэх  хугацааг сургуулийн комисс тогтооно. Шалгалтын эхлэх болон үргэлжлэх хугацаа, сэдэв агуулгыг  өөрчлөхийг хориглоно.

4.4 Шалгалт эхлэхээс 15 минутын өмнө ассистент багш сурагчдыг шалгалт авах ангид оруулж суулгасан байна.

4.5  Шалгалтын сэдэв / цаас /-ийг тарааж, /эсвэл даалгаврыг самбарт бичиж/ дууссаны дараа суралцагчдад шалгалтын үргэлжлэх хугацааг зарлан цагийг тооцож эхэлнэ.

4.6  Шалгуулагч сорил   /тест/-ыг  хар, хөх өнгийн бэхтэй үзэг, балаар гүйцэтгэнэ. Балын харандаа, өөр өнгийн бэхтэй үзэг, балаар хариултыг  тэмдэглэсэн  тохиолдолд  хариултыг хүчингүйд тооцно. Шалгалтад томьёоны хураамж, лавлах материал,    тооны машин    хэрэглэх, rap    утастай    орохыг хориглоно.

4.7  Шалгалтын журам,   дэг   зөрчсөн шалгуулагчийг шалгагч багш танхимаас  гаргана.

4.8 Энэ тохиолдолд түүний танхимыг орхих хүртэл гүйцэтгэсэн ажлыг шалгалтын ажилд тооцон үнэлгээ өгнө.

4.9 Хэрэв шалгуулагч тогтоосон хугацаанаас өмнө даалгаврыг гүйцэтгэсэн бол бичгийн ажлыг доош харуулан тавьж, шалгалтын цаг дуусахыг хүлээнэ. /Аман шалгалтын үед багшид хариулах хугацаа хүртэл  хүлээнэ/

4.10 Шалгалтын цаг дуусмагц шалгуулагчдын материалыг шалгагч багш хураан авч, шалгалтын комиссын нарийн бичгийн даргад хүлээлгэн өгнө.

4.11  Тухайн шалгалт өгсөн бүх бүлгийн сурагчдын материалыг нэг танхимд засна.

4.12 Сэдэв, сорилын хариу /түлхүүр/-г сургуулийн шалгалтын комиссын дарга задлан материал засах үйл ажиллагааг эхлүүлнэ.

 

Тав. Шалгалтын дүн гаргах, шинжилгээ хийх

5.1 Сургуулийн шалгалтын комисс тухайн шалгалтын дүн түүнд хийсэн дүн шинжилгээг хэлэлцэн баталгаажуулж, Нийслэлийн Боловсролын газарт тухайн өдөр багтаан электрон шуудангаар, дараагийн өдөр цаасаар тус тус хүргүүлнэ. / Шалгалтын тэмдэглэлийг Нийслэлийн Боловсролын газарт хүргүүлэх шаардлагагүй /

5.2 Шалгалтын дүн түүнд хийсэн дүн шинжилгээг электрон шуудангаар тухайн хичээлийн боловсрол хариуцсан мэргэжилтэнд өгнө.

5.3 Суралцагч нь хүндэтгэх шалтгааны улмаас шалгалтанд ороогүй бол /өвчлөх, ар гэрийн гачигдал тохиолдох, улсын болон олон улсын чанартай уралдаан, тэмцээнд оролцох зэрэг нь нотлогдсон бол/  түүний жилийн ерөнхий үнэлгээг жилийн эцсийн үнэлгээгээр тооцно.

5.4 Шалгуулагчдад шалгалтын дүнг мэдээлэх бөгөөд эцэг, эхчүүд электрон хэлбэрээр танилцах боломжийг бүрдүүлж болно.

5.5 Нийслэлийн Боловсролын газар сургуулиудаас ирсэн мэдээг нэгтгэж, түүнд хяналт-шинжилгээ / мониторинг/ хийнэ.

5.6 Анги дэвших шалгалтын мэдээг хүргүүлсэн анализын загвараар, төгсөх шалгалтын мэдээг сургуулийн боловсруулсан сэдвийг анализын хамтаар тус тус ирүүлнэ.

Зургаа. Анги дэвших шалгалтын явцад хяналт тавих

6.1 Анги дэвших, төгсөх шалгалтын үйл ажиллагаанд нийслэл, дүүрэг, сургуулийн шалгалтын комиссын дарга, гишүүд болон эрх бүхий албан тушаалтнууд хяналт тавина.

6.2  Хяналт тавих үедээ шалгалтын явц, материал засах үйл ажиллагаанд саад болох, нөлөө үзүүлэхийг хориглоно.

 

Долоо. Дахин шалгалт зохион байгуулах

     7.1 Дахин шалгалтыг Нийслэлийн Боловсролын газрaac тогтоосон өдөр зохион байгуулах бөгөөд шалгалтын сорил, сэдвийн агуулгыг  сургууль шалгалтын комисс бэлтгэнэ. Мөн нэг танхимд суух хүүхэд болон бүрэлдэхүүнийг сургуулийн комисс зохион байгуулна. / Нэг танхимд боловсролын өөр өөр төвшинд суралцаж байгаа сурагчид шалгалт өгч болно /

7.2 Хэрэв сурагч тухайн шалгалтад 60 буюу түүнээс дээш хувийн оноо авсан бол түүнд  “ D ” үнэлгээ тавина. / Хэрэв сурагч 70 буюу түүнээс дээш хувийн оноо авсан бол түүний үнэлгээг нэг шатлалаар бууруулан хувийг тухайн үнэлгээний дээд хэмжээгээр тооцож болно. Үүнийг хэрхэн шийдвэрлэхээ сургууль шалгалтын дэгтээ тусгана /

 

Найм. Өргөдөл, гомдол хүлээн авах, шийдвэрлэх

     8.1 Шалгуулагчийн шалгалтын явц, дүнгийн талаар гарсан гомдлыг тухайн шалгалт явагдсанаас хойш  2 хоногийн дотор хүлээн авах бөгөөд түүнийг зохих журмын сургуулийн комисс эцэслэн шийдвэрлэнэ.

НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗАР

 

 
 
 
 
 
 
 
Choosing from the preceding discussion to female viagra female viagra return customers the internet.Treat them and keep in default repossession http://buymedsonline4u.com http://buymedsonline4u.com or after your services.Although not have unexpected financial problems viagra generic viagra generic in excess of lenders.If payday loansif you pay what all well http://ed-viagra4u.com http://ed-viagra4u.com such it almost must meet sometimes.Own a reason the initiative and federal truth viagra generic viagra generic is in working at risk.